Toodog - Mongolian Journal of Ornithology

Vol.1, 2014 Vol.2, 2016
Дарьгангын байгалийн цогцолбор газрын шувууд, тэдгээрийн хамгааллын байдал Page 1-9pdf

Dariganga National Park is located in the Dariganga plateau of Sukhbaatar aimag in eastern Mongolia. We organized several trips to Ganga, Duut, Kholboo and Zegst Lakes and recorded 198 species includes 21 globally and regionally threatened species. All lakes contained different numbers and diversity of bird species during our observation periods which was subject to changes in water level and vegetation community in the lakes. The Ganga Lake and its surrounding wetlands are designated as a Ramsar site and Important Bird Area. The lakes in the Dariganga National Park need regular bird and habitat monitoring, plus efforts to monitor general hydrology, water level, and vegetation cover changes.

Монгол орны шувуудын нүүдлийн судалгаанд Page 10-16pdf

Бид 2017 оны 5 сард нийт 17 хоногийн хугацаатайгаар Хэнтий аймгийн Биндэр сумын Зүүнбаянгийн аманд нүүдлийн жижиг шувуудыг барьж бөгжлөх аргаар судлав. Судалгаа хийсэн нутаг нь хойноос урагш сунаж тогтсон дундаа жижиг гол зурвас бургастай уулын ам байсан. Бид нийт 34 зүйлийн 574 зүйлийн шувуудыг барьж бөгжлөв. Хамгийн элбэг баригдсан шувууд нь хурган намнаа (Ficedula albicilla), борлог хөмрөг (Embrezia pusila) байсан. Тэд нийт баригдсан шувуудын 20% (n=115) болон 19% (n=110) тус тус эзэлж байлаа. Ихэнх шувууд бие гүйцсэн (77%) байснаас гадна 2 настай шувууд 9%, түүнээс дээш насны шувууд 3% тус тус эзлэж байлаа. Ховор болон ховордож байгаа зүйл байсангүй. Нүүдлийн шувуудын идэвх голдуу өглөөгүүр буюуу 6:30-11:30 цагийн хооронд сайн байгаад, үдээс хойш буурч байв.

We conducted a mist-netting operation for 17 days in May 2015 at Zuunbayan Valley in Binder, Khentii. The site was a relatively narrow valley mostly with willow stands grown along a small river. During the study period, 574 individuals of 34 species have been mist-netted and ringed. Most common species were Taiga Flycatcher (Ficedula albicilla) and Little Bunting (Embrezia pusila) which accounted for 20% (n=115) and 19% (n=110) respectively. Most birds were adults (77%), 2nd calendar year birds 9%, and after second calendar year birds 3%. All captured species were in globally and regionally not-threatened status. The birds were mostly active in the morning, and were trapped mostly in the morning between 6:30 and 11:30 AM and the activity reduced greatly in the afternoon.

Улаанбаатар хотын цэвэршүүлэх байгууламжийн нуур, түүний орчмын шувуудын зүйлийн бүрдэл ба тулгамдаж буй асуудал Page 17-23pdf

Green or UB pond in Ulaanbaatar is located in the west side of the city and it was created by waste water of Central Wastewater Treatment Plant. This Plant in Ulaanbaatar was established in 1964. The regular observation of this pond has been made by a local ornithologist between 1995-2000. In the pond, he recorded 64 species of birds during his observation periods. In this article, we used our last 8 years observation data on birds at the pond. We compared our observation data with the previous data. In between 2008-2015, a total of 187 species of birds were recorded and of these, 42 species are breeding and 22 species are globally and regionally threatened under IUCN criteria. The pond has become a more suitable habitat for both migratory and breeding birds. Now this pond is well known for local and foreign birders and has become one of the top birding sites in the Ulaanbaatar. Unfortunately, this pond is located in an airplane landing zone and the airport office wants to bury the ponds in that zone for flight safety.

Birds of Ikh Nart nature reserve Page 24-27pdf

We provide a checklist of birds recorded by Mongolian and international researchers as well as bird watchers in Ikh Nart Nature Reserve, northwestern Dornogobi Province, Mongolia. We recorded 204 bird species along with some data on the habitat in which they were sighted and their relative abundance. Ikh Nart contains two perennial springs and several ephemeral ponds that they provide important stopover sites in the Gobi for migratory birds. The reserve regularly supports several globally threatened breeding species, such as Endangered Saker Falcons (Falco cherrug), Endangered Steppe Eagle (Aquila nipalensis) and Near Threatened Cinereous Vultures (Aegypius monachus). This checklist provides a baseline for future bird surveys in the region.

Бахимхушуу хургачын (Paradoxornis heudei) тархалт, экологи болон популяцийн статус Page 28-33pdf

Сүүлийн үед Монгол оронд ховор амьтдын ангилалзүй, экологи, биологийн талаарх судалгаа орчин үеийн дэвшилтэт технологи, аргазүйн ачаар сайжирч байгаа боловч мэдээлэл дутмаг ховор зүйлүүд олон байсаар байна. Үүний нэг нь бахимхушуу хургач (Pharadoxornis heudei) юм. Бид энэхүү тоймдоо тархалт нутгийн хүрээнд ховор зүйл болох бахимхушуу хургачын талаарх Монгол оронд болон олон улсад хэвлэгдсэн бүтээлүүдийг шүүж эмхэтгэхийг зорьсон болно. Бахимхушуу хургачын манай оронд тохиолдох хэлбэрийг салбар зүйл, эсвэл бие даасан зүйл болох нь эцэслэн шийдэгдээгүй гэж дүгнэх боломжтой. Мөн хамгааллын биологийн үүднээс авч үзвэл тоо толгой, үржлийн биологи, тархац нутгийн талаарх мэдээлэл огт хангалтгүй байна. Иймд энэ зүйлийг тусгайлан нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай юм.

Өвөрхангай аймагт говийн ногтруу Syrrhaptes paradoxus цахилгаан шугамны утас мөргөж олноор үхсэн тохиолдол Page 34-40pdf

An incident of mass bird mortality involving over 2000 Pallas’s Sandgrouses and other species reported from Bayangol and Tugrug soums of Ovorkhangai and Saikhan-Ovoo soum of Dundgovi aimags on 26th August 2008. Physical examinations and basic health checks were performed for dead and dying birds (N=101, 3% of all birds) found at the site. Rapid tests were used in the field to screen fresh samples (N=17) and all samples returned negative results. Consistent physical damages to wings, head, neck, upper tail, and spine of the dead sandgrouses suggested that the causes of death of these birds were most likely due to collision impact. Based on interview with local people and meteorological data, we believe that the sandgrouses were flying with the strong wind storm and visibility at the event was very poor which caused the birds in flocks to hit overhead wires. This was the first such incident reporting mass die off of birds due to powerline collision in Mongolia. As Mongolian economy develops in the last few decades, thousands of kilometers long powerlines have been built across the country which poses significant threats to birds in the country. It is highly possible that the number of bird mortality annually due to powerline collisions (not including electrocuted birds) in Mongolia could be alarming.

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт өвөлжиж буй усны шувуудын судалгаа Page 41-43pdf

We carried out wintering waterbirds surveys in Khar Us Lake National Park in December 2013. We recorded a total of 549 individuals of 4 species of water birds, the whooper swan – 112, common merganser – 94, common golden-eye – 292, and the gadwall – 1. The wintering water birds were recorded along the Chono Kharaikh River, Khomiin Tal, Tsakhiurtain Khoolooi, Teeliin Khooloi, and Ymiin Khooloi. We recommend that wintering water birds counts should be made every year. 

Бид 2013 оны 12 сард Хар ус нуурын БЦГ-ын нутаг дэвсгэр дэхь хөлдөөгүй задгай усан сангуудаар явж өвөлжиж байгаа шувуудын тооллого хийлээ. Судалгааны явцад 4 зүйлийн нийт 549 бодгаль тоолсон бөгөөд үүнд гангар хун 112, хумхин бохио 94, алаг шунгаач 292, мөн бор нугас 1 тус тус тоологдов. Өвөлжиж буй шувууд Чоно харайхын гол, Хомын хоолой, Цахиуртын хоолой, Тээлийн хоолой, Юмын хоолойд таарсан. Энэ нутгийн өвөлжиж буй усны шувуудын тооллого мониторинг судалгааг тотмолжуулах хэрэгтэйг зөвлөж байна.

 

Монгол оронд Хотгуужин чөрхийн Histrionicus histrionicus хоёр дахь тохиолдол тэмдэглэгдэв Page 44-45pdf

During a field survey to eastern Mongolia, we photographed a pair of Harlequin duck on 8th of May 2016 at Hairkhan Tsagaan lake in Dashbalbar soum, Dornod Province. This is the second record of this species for Mongolia and the first photographic record.

2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод Монголд ажиллаж явахдаа Дашбалбар сумын Хайрханы цагаан нууранд нэг хос хотгуужин нугастай таарсан. Энэ зүйлийн хувьд Монгол орны хувьд хоёр дахь удаагийн тохиолдол бөгөөд анхны фото зурган баримт болж байна.

Дорнын өрөвтас (Ciconia boyciana) 17 жилийн дараа дахин тэмдэглэгдлээ Page 46-47pdf

2015 оны 8 сарын 31 өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн-Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газар орших Цэнгийн бүрдэд нэг бодгаль Дорнын өрөвтастай Ciconia boyciana таарсан бөгөөд фото зургийг нь авч баримтжуулав. Энэ шувуунд зүүсэн ямар нэгэн тэмдэг, бөгж, дамжуулагч зэрэг байгаагүй нь байгаль  дээр бойжсон шувуу байх боломжтой гэдгийг харуулж байна.

We observed and photographed one individual Oriental White-stork Ciconia boyciana at the Tsengiin Burd of Gun Galuutai, Bayandelger soum, Khentii aimag. The bird was not ringed suggesting that this bird could be from a non-captive population.

A note on a pair of breeding Northern Goshawk (Accipiter gentilis) in Terelj National Park in Mongolia Page 48-49pdf

We found a pair of Northern Goshawk breeding in Gorkhi-Terelj National Park in summer of 2011. They successfully raised 3 nestlings. The nest was located in a tall Siberian larch tree. The breeding record of Northern Goshawks are very rare in Mongolia.

2011 оны зун бид Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт нэг хос үлэг харцага үүрлэж буйг олж тэмдэглэсэн юм. Энэ хос 3 ангаахай амжилттай өсгөсөн. Үүр өндөр хар модонд байрласан байв. Монгол орны умард хэсгийн ой бүхий нутгаар үлэг харцага үүрлэдэг гэх боловч үүрлэж байгаа харцагтай таарсан мэдээлэл маш ховор байдаг.

Third record of Black-capped Kingfisher (Halcyon pileata) for Mongolia Page 50-51pdf

Бид Өмнөговь аймгийн Ханбогдсумын нутагт байх Бөөрийн хөхийн задгай байнгын урсгалтай булгийн дэргэдэх хайлаас Ulmus pumila -ны төгөлөөс 2015 оны 5-р сарын 30-нд 1 бодгаль хармагнайт халуу Halcyon pileata бүртгэж, гэрэл зургаар баримтжуулсан. Хармагнайт халуу Монголд оронд өмнө нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Бага газрын чулуу, мөн тус аймгийн Сайхан Овоо сумын нутаг дахь Онги голын дагуу Онгийн хийдийн орчимд хоёр удаа бүртгэгдэж байжээ. Бидний ажиглалт бүртгэл энэ зүйл шувууны гурав дахь албан ёсны бүртгэл болж байна.

 

On 30 May 2015, the authors visited Bööryn khökhyn zadgai spring which has one of the highest flow rates in the Khanbodg massif  and has many Siberian Elm trees. Among a series of passerine migrants, we found a Black-capped Kingfisher (Halcyon pileata) which perched in the open allowing good observations with binoculars and taking a series of photographs. This species was recorded twice in Dundgobi aimag. Our observation constitutes third record of this species for Mongolia.