Toodog - Mongolian Journal of Ornithology

Vol.1, 2014 Vol.2, 2016
Is Siberian crane population recovering? A possible indirect evidence based on summer occurrences in Mongolia? Page 1-7pdf

Цагаан тогорууны тохиолдоц сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагтай байна. Бид 1875-2012 он хооронд Монгол улсын нутаг дэвсгэрт үзэгдсэн цагаан тогорууны тохиолдолуудыг шүүн үзэж дүгнэлт хийлээ. Дээрх хугацаанд нийтдээ 54 тохиолдлоор цагаан тогорууны 197 бодгаль бүртгэгдсэн байна. Дээхэн үедээ цагаан тогоруу ихэвчлэн Онон, Улз, Хурх голын хөндийд бүртгэгдэж байсан бол сүүлийн үед Монгол орны төв хэсгээр үзэгдэх болсон. Мөн 90-ээд оны дунд үэес эхлэн үзэгдэх тохиолдол тоо толгой эрс нэмэгдэх хандлага гарчээ. Бидэнд байгаа мэдээнээс үзэхэд сүүлийн үед цагаан тогорууны тоо толгой нэмэгдэж байгаа нь шувуу судалгааны ажил нэмэгдсэн, мөн шувуу ажиглагчид, гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнтэй шууд холбоотой байна. Гэхдээ сүүлийн үед цагаан тогоруу Монголын нутагт тогтмол үзэгдэж бүр зусах болсон нь энэ зүйл шувууны тоо толгой өсөж, үржлийн бус залуу шувууд олширсонтой холбоотой байх боломжтой байна

Хонин тоодогийн (Otis tarda dywobskii) амьдрах орчны сонголтонд идэш тэжээлийн үзүүлэх нөлөө Page 8-13pdf

Бид хонин тоодогийн амьдрах орчны сонголтонд идэш тэжээлийн үзүүлэх нөлөөг тоодог ажиглагдсан (тоодогтой) болон ажиглагдаагүй (тоодоггүй буюу хяналтын) талбайнуудыг сонгон хосолсон судалгааны аргаар судлалаа. Судалгаанд хамрагдсан тоодогтой (n=60) болон хяналтын (n=60) цэгүүд дэх ургамлын өндөр, бүрхэц, биомассын хэмжээ хоорондоо төсөөтэй байв. Харин хяналтын цэгүүдэд илүү  олон тооны шоргоолжны үүр ажиглагдсан. Мөн хонин тоодог нь Carabidae овгийн хатуу далавчтан болон Acridoidea овгийн шулуун далавчтаны тоо толгойн элбэгшил ихтэй амьдрах орчинг илүү шүтэн байршиж байсан бол Formicidae овгийн шоргоолжийн тоо толгой элбэг амьдрах орчноос зайлсхийх хандлагатай байлаа. Үүнээс гадна эр тоодогуудтай харьцуулахад эм тоодогууд ургамлын бүрхэц сайн, ургамлын биомасс их, өндөр ургамал бүхий амьдрах орчинг  илүүтэй сонгон байршиж байв.

Идлэг шонхорын (Falco cherrug) үржилд үүрлэх орчин ба идэш тэжээлийн нөлөө Page 14-20pdf

Идлэг шохорын идэш тэжээлийг судалж тодруулсан судалгаа цөөнгүй байдаг боловч идэш тэжээлийн нөөцөөс хамаарч идлэг шонхорын үржлийн амжилт болон үүрлэлтэнд хэр нөлөөлдөг талаар нарийвчилсан судалгааны ажил цөөн байна. Бид хиймэл үүрэнд үүрлэж буй идлэг шонхорын үржлийн амжилт идэш тэжээлийн нөөцөөс хэрхэн хамраарч байгаа асуудлыг судлав. Судалгаа хийсэн 5 аймгийн 20 суманд байрлуулсан 5250 хиймэл үүрэнд 2011 онд нийт 200 хос идлэг шонхор үүрлэсэн бол  2012 онд 380 хос болж өссөн. Хэдийгээр 2 дахь жилдээ идлэг шонхорын үүрлэсэн хосын тоо өссөн ч тухайн талбайд бүртгэгдсэн идэш бологч амьтдын тоотой хамааралгүй байлаа. Энэ нь идлэг шонхор мэтийн үүр засдаггүй шувуудад идэш тэжээлээс илүүтэйгээр үүрлэх орчин чухал байж болохыг харуулж байна.

Morphometrics of nestling cinereous vultures (Aegypius monachus) in Mongolia Page 21-25pdf

We present morphological data of nestling cinereous vultures from Mongolia. Body measurements taken from near-fledgling age cinereous vultures were examined for differences between sexes. Although the data show females tend to be slightly larger than males in several measurements, the differences were not statistically significant. The discriminant analysis provided no useful information for separating morphological differences, thus we recommend using molecular techniques for sex determination of nestlings in this species.

Монгол орны ооч ёлын (Gypaetus barbatus) үржлийн тархалтын зүүн цэгийн талаарх мэдээ Page 33pdf

We have recorded a bearded vulture nest in Bayankhuree Mountain in the Bayankhutag sum of Khentii Province. This is the easternmost location of Brearded Vultures breeding in Mongolia.

First record of Rufous-faced warbler (Abroscopus albogularis) for Mongolia Page 40-41pdf

Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын дэргэдэх Их Булгийн аманд 2009 оны 4 сарын 12-нд of Rufous-faced Warbler Abroscopus albogularis хэмээх Монгол ороны шувууны зүйлийн бүрдэлд өмнө бүртгэгдээгүй байсан шинэ зүйл шувууг олж зургийг нь аван баталгаажууллаа. Тархац нутгийн хувьд ерөнхийдөө зүүнөмнөд Азид суурин байх энэ шувуу нь манай оронд тохиолдлын байдлаар орж ирсэн байна. Бид үүнийг Монголоор улбархацарт мото гэж нэрлэхийг санал болгож байна.

Монгол оронд Larus heuglini-ны хоёр дахь тохиолдол тэмдэглэгдэв Page 34-35pdf

During a recent waterbird survey to eastern Mongolia, we photographed a single Heuglin’s Gull on 22 September 2014 at Gurem Lake in Dornod Province. This is the second and proof record of this species for Mongolia. Based on subspecies distribution and wintering locations, this individual could belong to subspecies L. h. taimyrensis.

Шатан орчмын шувууны зүйлийн бүрдэл ба онцлог Page 36-39pdf

Бид сүүлийн 10 орчим жилийн хугацаанд жил бүр хийгдэж ирсэн оюутны зуны хээрийн дадлагын ажлын явцдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Шатангийн ам, Өлгийн амын холимог болон хусан ой, Өлгий болон Шатан голын хөндийн ус намгархаг газарт нийт 15 баг, 36 овог, 97 төрөлд хамаарах 149 зүйл шувууг ажиглан бүртгэлээ. Эдгээрээс зүйл нь Монгол орны болон бүс нутгийн хэмжээнд ховор болон ховордож байгаа 11 зүйл шувууд байна. Мөн CITES-ийн болон CMS-ийн хавсралтанд орсон нийт 35 зүйл шувуу бүртгэгдлээ.

Монголд шувуу ажиглах аяллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж Page 42-47pdf

Монгол оронд аялал жуулчлалын салбар үүсэн бий болоод 60 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сүүлийн жилүүдэд тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэхээр идэвхитэй ажиллаж байгаа. Хэдий тийм боловч тусгай сонирхолын аялал жуулчлалын хөгжил өнөөг хүртэл сул байгаа нь нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой байсан. Үүний нэг тод жишээ нь шувуу ажиглах аялал юм. Олон улсад өндөр хөгжсөн энэ аялал Монголд 20 гаруй жилийн өмнөөс эхлэсэн ч өнөөг хүртэл тогтвортой бус байгаа нь энэ аялалд шаардагдах үндсэн нөхцөлүүд хангагдаагүйтэй холбоотой байна. Шувуу ажиглах аяллыг тур опературууд өөрсдийн нөөц боломжийг ашиглан бие даан гүйцэтгэж ирсэн хэдий ч үр дүнтэй аяллын маршрут болон мэргэжлийн хөтчийн нөөц, мэдлэг чадвар дутагдаж, тогтвортой хөгжих боломжийг хязгаарлаж байна. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тусгай сонирхолын аяллуудыг хөгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын болон бусад холбогдох газруудтай хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Эрдэнэсантын Алтан уул, Гурван баян, Давст нуур орчмын газар нутгийг махчин шувууд хамгаалах зорилгоор орон нутгийн хамгаалалтанд авлаа Page 51-52pdf

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв нь Эрдэнэсант сумын Алтан уул, Гурван Баянгийн уулс орчмоор 2000 оноос хойш нөмрөг тас болон бусад махчин шувуудын мониторинг судалгааг тогтмол хийж ирсэн. Судлаачид судалгааны ажил дээрээ түшиглэн энэ нутгийг орон нутгийн хамгаалалтанд авах үндэслэл боловсруулан Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барисан юм.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн  2013 оны 4 сарын 12 өдрийн 21-р хурлын тогтоолоор Төв аймгийн Эрдэнэсант сумын Алтан уул, Гурван баян, Давст нуур орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байна.

Монголд анх удаа тогорууны баяр тэмдэглэлээ Page 49-50pdf

Дэлхийн олон улс орнуудад жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг. Энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрддэг байна.

Энэ жил Монголд анх удаа Тогорууны баярыг зургаадугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгууллаа. Уг баяр, наадмыг Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Онон-Балжын БЦГ, Хан Хэнтийн ДЦГ, GeoEx компани болон бусад олон байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай болж өнгөрлөө.

Монголын шувуу ажиглагчдын клуб Page 50pdf

Монголын шувуу ажиглагчдын клуб (МШАК) нь Монголынхоо ард иргэд, залуучууд, хvvхэд багачуудад шувуудыг таниулах, байгаль дахь ач холбогдлыг нь ойлгуулах, шувуу ажиглагч, сонирхогчдын тоог өсгөх зорилгоор Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн дэргэд 2008 оны хавар байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд клубээс хүүхэд залуусын дунд олон арга хэмжээ зохион байгуулллаа. Бид дунд сургуулийн сурагчдад зориулан "Хvрээлэн буй орчин ба шувууд", "Шувуудаа таньж мэдэхийн ач холбогдол", "Шувуу хэрхэн ажиглах вэ?" "Шувууд ба багачууд" зэрэг сэдвvvдээр илтгэл, семинар, өдөрлөг зохион байгуулдаг. Мөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг сүүлийн 3 жил тогтмол зохион байгуулж байгаа.

Хиймэл үүрэнд бойжсон идлэг шонхорын ангаахай бүрийг өнгөт бөгжөөр тэмдэглэнэ Page 52-53pdf

Монголын Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Абу Дабигийн Байгаль орчны хөгжлийн агентлаг хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй хиймэл үүрэнд түшиглэсэн идлэг шонхорын хамгааллын менежментийн хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсийн 5 аймгийн 20 сумын нутагт 5000 хиймэл үүр байрлуулаад байгаа билээ. Эдгээр хиймэл үүрэнд үүрлэж байгаа идлэг шонхорын хосуудын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд бойжиж буй ангаахайн тоо 2014 онд 2500 бодгаль даваад байна.

Монголын 20 сумдад сургууль хоорондын харилцааны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ! Page 48-49pdf

Идлэг шонхорын судалгаа ба хамгаалал төслийн хүрээнд хиймэл үүр байрлуулсан нийт сумдын дунд сургуулиудыг олон улсын сургуулиудтай холбож махчин шувуудын байгальд гүйцэтгэх үүрэг, хиймэл үүр байрлуулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах зорилгоор 2012 оноос эхлэн “Сургууль хоорондын харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Монгол орны шувуудын фото зураг - Шинэ вэб сайт нээгдлээ! Page 50-51pdf

Монголд шувуу ажиглагч, сонирхогчид, мөн үзэсгэлэнт шувуудын зургийг дарах сонирхолтой гэрэл зурагчдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр Монгол орны шувуудын зураг сүүлийн жилүүдэд ихээр хуримтлагдаж байна. Үүний нэгээхэн тод жишээ нь Зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клубын хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол орны жигүүртэн амьтад гэрэл зургийн уралдаанд оролцож буй зургууд болон оролцогчдын тоо мөн Facebook дэх шувуу ажиглагчдын группүүдэд нийтлэгдэж буй зургуудаас харж болно. Тиймээс Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүдийн санаачлагаар одоогоор хуримтлагдаад байгаа шувуудын фото зургуудыг өргөн олны хүртээл болгох, ач холбогдлыг нь улам дээшлүүлэх үүднээс http://mongolianbirdimages.org/ вэб сайтыг та бүхэндээ зориулан нээж байна.

Хиймэл үүрэнд Эгэл шаршувуу Bubo bubo анх удаа амжилттай үүрлэв Page 53pdf

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Английн зэрлэг амьтны зөвлөх компанийн хамтран хэрэгжүүлж байгаа Монгол орны идлэг шонхорын судалгаа, хамгаалал төслийн хүрээнд 2006 оноос хойш байгалийн болон хиймэл үүрэнд үүрлэсэн идлэг шонхорын үржлийн популяцид мониторинг хийж байгаа билээ. Төслийн үр дүнгээс харахад хиймэл үүр байгуулснаар идлэг шонхорын үржлийн популяцийг дэмжээд зогсохгүй үржлийн бүтээмж өндөр байгаа үр дүн гарсан. Мөн эдгээр хиймэл үүрэнд манай орны хээрийн бүсд түгээмэл тохиолддог 4 зүйлийн шувууд идлэг шонхор (Falco cherrug), начин шонхор (Falco tinnunculus), шилийн сар (Buteo hemilasius), хон хэрээ (Corvus corax) тогтвортой үүрлэж, үүрлэх хосын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Эдгээрээс гадна зарим ховор тохиолдолд өөр бусад шувуу үүрлэж байна.

Махчин шувуудын 15 киловольтын шугам дахь үхэл хорогдол Page 26-32pdf

Монгол оронд тархсан 15кВ-ийн эрчим хүч түгээх шугамд эндэж буй шувуудын үхэл хорогдлын эрчим бусад төрлийн тулгууруудаас өндөр байдаг. Бид Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумыг холбосон 56 км урттай энэ төрлийн шугамд эндэж буй махчин шувуудын үхэл хорогдлын эрчмийг үнэлж, нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо. Судалгааны хугацаанд 8 зүйлийн махчин шувууны 283 бодгаль (90%), бусад 5 зүйлийн шувууны 31 (10%) бодгаль бүртгэгдсэн нь махчин шувуудын үхэл хорогдол хэт өндөр байгааг харуулж байна. Цахилгаан түгээх тулгуурын бүтэц шувуудын үхэл хорогдолд хэрхэн нөлөөлж байгааг үзэхэд дан шаазан тусгаарлагч бүхий тулгуурын 37%-д үхэл хорогдол ажиглагдсан бол анкер тулгуурын 5%-д нь үхэл хорогдол ажиглагдсан байна. Хөндлөвч төмөр дээрээ хадаастай тулгуур дахь шувуудын үхэл нь хадаасгүй тулгуураас бага байв. Мөн махчин шувууд олноор эндэж буй газарт жижиг мэрэгчдийн элбэгшил өндөр байсан.