Шувууны томуугийн үед илрэх шинж тэмдэгүүд
Өндөр хоруут шувууны томуугийн H5N1 дэд хэвшилийн вирусын халдвар авсан шувуунд дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
Шувууны томууны халдвар авсан шувуу
- Гэнэт үхэх
- Чацга алдах
- Бөөлжих
- Чичрэх
- Учир шалтгаан нь мэдэгдэхгүй турах
- Чацга задгайрах
- Ам, хамар, хоолой, чихнээс нь гоождос (тунгалаг эсвэл цийдмэг) гарах
- Толгой хавиар нилэнхүй хавагнах, өнгө нь хүрэнтэх, нүдний салст улайх
- Өд өөрчлөгдөх: өдний гуурсанд цагираг үүсэх, цус харвах, эсвэл зунгааралдсан бүрхүүлтэй болох
- Зан авир нь гажих – биеэ хумих, толгойгоо гудайлгах, толгой хүзүүгээ савлах, эргүүлэх, саажих, хөдөлгөөнгүй болох
- Хөдөлгөөн гажих – бэртээгүй мөртлөө зогсож үл чадах эсвэл далавчаа хэвийн бус дэвэх,
- Нилэнхүйдээ эсвэл аль нэг хэсэгт олноор хорогдох (тухайн зүйлийн шувуунд өмнө нь ажиглагдаж байгаагүй хорогдол илрэх)
Хэрэв зэрлэг шувуудад дээрх шинж тэмдэгүүд ажиглагдвал ойролцоох мал эмнэлэг, байгаль орчины асуудал хариуцсан хүмүүс, байгууллагатай холбогдож даруй мэдээлвэл зохино.
Шувууны томууны халдвар авсан шувууШувууны томууны халдвар авсан шувуу








